Андеррайтерийн үйлчилгээ/Өрийн санхүүжилт

Өрийн санхүүжилт

Бонд гарган санхүүжилт татах, нээлттэй болон хаалттай өрийн хэрэгслийн цогц шийдэл.

Нээлттэй бондХаалттай бондББЗЗ
Өрийн санхүүжилт нь бизнес эсвэл байгууллага өөрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхийн тулд өрийн хэрэгсэл гаргах замаар хөрөнгө босгох арга юм. Бонд гарган санхүүжилт татсанаар үнэт цаас гаргагч нь үндсэн төлбөр болон бондын хүүг тодорхой заасан хугацаанд эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ.

Нээлттэй бонд

Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгох өрийн хэрэгсэл

МХБ-ийн үндсэн шаардлага (14.1)

  • Биржийн хувьцааны бүртгэлийн I эсхүл II ангиллын шалгуурыг хангасан байх
  • Зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн болон шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх
  • Өмнө нь нийтэд санал болгон Өрийн хэрэгсэл гаргасан бол хүүгийн болон үндсэн төлбөрийн тасалдал учруулж байгаагүй байх

Нэмэлт шаардлага (14.2-аль нэгийг хангах)

  • Үнэт цаас гаргагч нь үндсэн үйл ажиллагаагаа 3-аас доошгүй жил тасралтгүй эрхэлсэн байх
  • Засгийн газраас бүхэлд нь баталгаа гаргасан байх
  • Дотоодын эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон байх

Нээлттэй бонд гаргахтай холбоотой зардлууд

Байгууллагын нэрҮйлчилгээний төрөл
Санхүүгийн Зохицуулах Хороо
  • Үнэт цаас бүртгэлийн хөлс
  • Улсын тэмдэгтийн хураамж
Монголын Хөрөнгийн Бирж
  • Өргөдөл хүлээн авч хянах хөлс
  • Үнэт цаас бүртгэлийн хөлс
  • Өрийн хэрэгслийн арилжааны шимтгэл
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
  • Өрийн хэрэгсэл хадгаламжийн хөлс
  • Өрийн хэрэгслийн арилжааны шимтгэл
Андеррайтер компаниАндеррайтерийн үйлчилгээний төлбөр
Аудитын компаниАудитын дүгнэлтийн төлбөр
Хуулийн фирмХуулийн дүгнэлтийн төлбөр

Хаалттай бонд

Тодорхой шалгуур хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгох өрийн хэрэгсэл

Бонд гаргагчид тавигдах шаардлага

  • Хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх
  • Хүсэлт гаргахаас өмнө 1-ээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
  • Татан төвлөрүүлж буй хөрөнгийн зарцуулалт тодорхой байх
  • Санхүүгийн тайлан сүүлийн 1 жилийн хугацаанд аудитлагдсан байх

Бонд худалдан авагчид тавигдах шаардлага

  • Сүүлийн нэг жилийн сарын дундаж орлого нь 10 сая ₮-тэй тэнцүү болон түүнээс дээш, эсхүл 500 сая ₮-өөс дээш цэвэр хөрөнгөтэй байх
  • Сүүлийн 1 жилийн турш дотоодын болон гадаадын зах зээл дээр арилжаанд оролцсон туршлагатай байх
  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ 2.5 тэрбум ₮-өөс доошгүй байх
  • Өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум ₮-өөс доошгүй байх

Хаалттай бонд гаргах зардлууд

Байгууллагын нэрҮйлчилгээний төрөл
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо
  • Үнэт цаас бүртгүүлэх өргөдлийг хүлээн авах, хянах үйлчилгээний хөлс
  • Өрийн хэрэгслийн арилжаанаас
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
  • Үнэт цаасны бүртгэлийн суурь хураамж, ISIN дугаар олголт
  • Хадгаламжийн хураамж (жил)
Андеррайтер компаниАндеррайтерийн үйлчилгээний төлбөр
Андеррайтерийн үйлчилгээ рүү буцах
Холбоо барих:7011-44338930-44339907-2783