Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

ХБҮЦ (ABS)

Хөрөнгийг үнэт цаасжуулах, тусгай зориулалтын хуулийн этгээдээр дамжуулан санхүүжилт татах үйлчилгээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь хөрөнгийг өмчлөгчөөс тусгай зориулалтын хуулийн этгээдэд шилжүүлж, үнэт цаасжуулах үйл явцын үр дүнд бий болдог. Энэхүү тусгай зориулалтын хуулийн этгээд нь тухайн хөрөнгийг үнэт цаасны баталгаа болгон ашиглана.

Хөрөнгийн төрлүүд

ХБҮЦ үүсгэхэд ашигладаг хөрөнгүүд

🏠Орон сууцны ипотекийн зээл
🏢Арилжааны ипотекийн зээл
🚗Автомашины зээл
🎓Оюутны зээл
🏦Банкны зээл
💳Зээлийн картын өр

Хэрхэн ажилладаг вэ

01

Хөрөнгө шилжүүлэх

Хөрөнгийн өмчлөгч тусгай зориулалтын хуулийн этгээдэд (SPV) хөрөнгөө шилжүүлнэ

02

Үнэт цаас гаргах

SPV тухайн хөрөнгийг баталгаа болгон хөрөнгө оруулагчдад ХБҮЦ гаргана

03

Хөрөнгө татах

Хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татан, эх хөрөнгийн эзэмшигчид хүргэнэ

Холбогдох зардлууд

ХБҮЦ-тай холбоотой байгууллага болон үйлчилгээний төрөл

Байгууллагын нэрҮйлчилгээний төрөл
Санхүүгийн Зохицуулах Хороо
  • ХБҮЦ гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хөлс
  • ХБҮЦ бүртгэлийн хөлс
  • Улсын тэмдэгтийн хураамж
Монголын Хөрөнгийн Бирж
  • ХБҮЦ бүртгүүлэх өргөдлийг хүлээн авах, хянах хөлс
  • ХБҮЦ бүртгэх үйлчилгээний хөлс
  • ХБҮЦ арилжааны шимтгэл
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
  • ХБҮЦ бүртгэлийн хөлс
  • Өрийн хэрэгслийн хадгаламжийн хөлс
  • Өрийн хэрэгслийн арилжааны шимтгэл
Андеррайтер компаниАндеррайтерийн үйлчилгээний төлбөр
Зээлийн шинжилгээ гаргагч компаниҮйлчилгээний төлбөр
Хуулийн фирмХуулийн дүгнэлтийн төлбөр
Хөрөнгө итгэмжлэн удирдах компаниҮйлчилгээний төлбөр
Андеррайтерийн үйлчилгээ рүү буцах
Холбоо барих:7011-44338930-44339907-2783