Бидний тухай

Танилцуулга

2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын тэргүүлэгч үнэт цаасны компани.

2011

Үүсгэн байгуулагдсан

65,000+

Харилцагч

43 тэрбум

Санхүүжилт

20+

Зуучилсан компани

Стандарт инвестмент ҮЦК багийн зураг

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК нь 2011 оноос хойш тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх, номинал данс эзэмших тусгай зөвшөөрөл авч, санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын тэргүүлэгч үнэт цаасны компани юм.

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК нь 65 мянга гаруй иргэдэд үнэт цаасны арилжаанд оролцох данс нээж, 20 гаруй аж ахуй нэгжид 43 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцоод байна.

Технологийн салбарт тэргүүлэгч ICT Группын охин компани бөгөөд үндсэн үйл ажиллагааны гол цөм болох "Цахим данс арилжааны систем"-ийг "I finance" компанитай хамтран ажиллаж WEB болон APP хувилбараар харилцагч нартаа хүргэн үйлчилгээгээ үзүүлж байна.

Үндсэн зарчим

Бидний итгэл үнэмшил

Харилцагч төвтэй

Харилцагчийн хэрэгцээ, ашиг сонирхол үргэлж нэн тэргүүнд

Шударга, ил тод байдал

Үйл ажиллагааны ил тод, нийтийн нүдэнд тайлагнадаг байдал

Бие даасан байдал

Санхүүгийн зуучлалын бие даасан, объектив үнэлгээ

Үнэт зүйл

Бидний чадамж

Мэргэжлийн чанартай үйлчилгээ

Олон улсын стандарт, дотоодын зах зээлийн мэдлэг хослуулсан

Мэргэшсэн чадварлаг баг

Санхүүгийн салбарт туршлагатай, мэргэжлийн мэдлэгтэй баг

Ажлын хариуцлага

Үр дүнд чиглэсэн хандлага, тогтвортой үйл ажиллагаа